Бид бүхний сайн мэдэх Б.Ширэндэвийн гудамж буюу Монтелын автомашингүй талбайг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас нийслэлийн чөлөөт худалдааны гудамж болгон зарлалаа.

Иргэд та бүхэн өргөнөөр зочилж өөрт хэрэгцээтэй зүйлсээ нэг дороос худалдаж авангаа халуун хоол, төрөл бүрийн уух зүйлсээс амталж "Open Mic", урлагийн тоглолт арга хэмжээг сонирхоорой.

Мөн тус гудамжинд ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр сонирхсон иргэн, ААН бүр худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Ингэхдээ дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс 99081496 дугаарт бүртгүүлснээр хүссэн бүхэн худалдаа эрхлэх боломж бүрдэх юм байна.

Тус гудамжинд хүнс, түргэн хоол, хувцас, эд хэрэглэл, хуучин бараа зэрэг төрөл бүрийн зүйл худалдаалах боломжтой.