Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар, Увсын баруун, Ховдын зүүн болон өмнөд, Говь-Алтайн баруун болон өмнөд, Баянхонгорын өмнөд, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Өмнөговь, Дундговийн нутгийн зарим газраар хуурайшилт нэн их байна.
Мөн Баян-Өлгий, Ховд, Дундговь, Дорноговийн нутгийн зарим газраар хуурайшилт их байна. Дунд зэргийн хуурайшилттай: Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!