Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 20 гаруй хувьд муу байна.
Үүнд: Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговийн зарим, Архангай, Увс, Төв, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар муу, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь Булганы ихэнх, Төв, Өмнөговь, Увс, Сүхбаатарын зарим, Ховд, Говь-Алтай, Завханы цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Өмнөх арав хоногтой харьцуулбал, Дорноговийн ихэнх, Булган, Сүхбаатар, Увсын зарим сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!