Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэгт ажилдаа орсонтой холбоотойгоор нийслэлийн удирдлагын багт томилгооны өөрчлөлт хийж эхлээд байна. Энэ хүрээнд хуулийн зөвлөхөөр Ү.Амарбат томилогджээ.

Ү.Амарбатын хувьд сүүлд УИХ-ын тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад өнгөрөгч аравдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Үүний дараагаар тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм.