Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
2026 оны 06-р сарын 05-ны 20 цагаас 06-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнхнутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +11...+16 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24...+29 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!