Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411-д хүрлээ.
Энэ нь дээрх хоёр суманд нийт найман голомтын 39 өрхийн шинж тэмдэг илэрсэн тоо юм. Үүнээс 318 мал /Булган-61, Үенч-257/ устгалд оруулжээ. Үенч суманд нэмж өвчлөл гараагүй байна. "САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд сумдад ажиллаж Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоогоод байна. Одоогоор Мөст сумын нутаг Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын нутаг Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөлд хамгаалалтын бүс гаргаад байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!