Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдсэний улмаас Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ноос эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Мөн түүнчлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх захирамжийг тус аймгийн Засаг дарга Е.Зангар гаргажээ.