Дэлхий дахинд болон манай улстай хил залгаа бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинэ "SAT-1" хэвшил хурдацтай тархаж байна. 

Албан ёсны мэдээллээр БНХАУ-ын Шинжаан аймаг, Ойрхи Дорнод, Турк зэрэг улсуудад бүртгэгдсэн уг аюулт хэвшил манай улсад (Баян-Өлгий аймгийн Алтай сум, Ховд аймгийн Булган суманд) анх удаа оношлогдлоо. 

Шүлхий өвчний шинэ "SAT-1" хэвшил агаар дусал, машин техник, хүн, болон зэрлэг амьтдаар маш хурдан дамжин халдварладаг, хоруу чанар нэн өндөр хүнд төрлийн вирус юм. Иргэдэд өгөх санамж: Халдвар гарсан сумын нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан тул Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлгийн хамтарсан постуудын шаардлагыг биелүүлнэ үү. 

Аялагчдад: Зуны аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан халдварын эрсдэлтэй бүс нутгуудаар дайран өнгөрөх аяллын маршрутаа өөрчилж, хориглосон чиглэлд зорчихгүй байхыг уриалж байна.