Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 17:50 цагийн байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт зам тээврийн таван осол бүртгэгдсэн байна.

Албаны мэдээлснээр эдгээр осол нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг сааруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, жолооны ард суусан үедээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэхийг зөвлөж байна. Мөн хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.