Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт: “Иргэншлийн сорилтуудын нөхцөл дэх Орос ба Монгол Улс: Эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Эрдмийн их сургуульд болно.
09:00 цагт: “Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн засаглалыг шинэчлэх нь” олон улсын зөвлөлдөх уулзалт “Миллиньюм плаза”-д болно.
14:30 цагт: “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэг мөр цэг тавья” хэлэлцүүлэг 23 дугаар сургуулийн спорт зааланд болно.
Үзэсгэлэн:
- “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.
- Улаанбаатар болон Солонгос Улсын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
- МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!