15 настай хүү барилгын ажил хийж байх үед барилгын хана нурж, дарагдаж нас барсан харамсалтай хэрэг 2026.05.19-нд гарсан юм. Уг хэргийн талаар талийгаач хүүгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч мэдээлэл хийлээ.
Барилгын нурангид амиа алдсан 15 настай хүүгийн эгч: Дүүгийн маань ээж бие муутай, ээждээ туслахаар явж байгаад ийм харамсалтай явдал боллоо.
Дүү маань өмнө нь ажил хийж үзээгүй. Ээжийнхээ эм тариаг авахын тулд ажил хийж байсан. Уг нь барилгын хог хаягдал цэвэрлэнэ гэж ажилд зуучилсан хэдий ч хүнд даацын хана нураалгасан байна лээ. Дүү минь сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнөөс завсардсан.
Ар гэрт нь ямар ч хохирол барагдуулаагүй. Ажилд зуучилсан "Самушил" гэдэг газар "Ийм явдал өчнөөн гардаг. Насанд хүрээгүй хүүхэд ажиллаад нас барсан тохиолдол өчнөөн байгаа. Хуулиараа явна" гэх хариу өгсөн. "Самушил" гэх газарт үнэхээр гомдолтой байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!