УИХ 2023.12.07-нд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан юм. Торгосон тухайгаа хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэнээс хойш сайн дураар төлөөгүй бол торгуулийн хэмжээг сар бүр 10 хувиар, нийт 5 сарын хугацаанд 50 хувиар нэмдэг.

Гэсэн ч торгууль, нэмэгдүүлсэн төлбөрийг төлөөгүй бол 5 сарын хугацаа дуусмагц Тээврийн цагдаагийн алба уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол бас тээврийн хэрэгслийг нь хязгаарлах хуультай.