Энэ жилийн Элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 25-28-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна. 2026 оны Элсэлтийн шалгалтад нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн талаар албаныхан мэдээлсэн. Тодруулбал, бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь нь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Хүйсийн хувьд шалгуулагчдын 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй суралцагчид эзэлж байгаа аж. Харин байршлаар нь авч үзвэл нийт бүртгүүлэгчдийн 53.2 хувь нь нийслэл Улаанбаатар хотоос, 46.8 хувь нь орон нутгаас бүртгүүлжээ. Энэ жилийн элсэлтийн шалгалтад оролцогчид Математик, Англи хэл, Нийгэм судлалын хичээлүүдийг хамгийн олноор сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.
Элсэлтийн шалгалтад бүргүүлэгчдийн суудлын хуваарь зургадугаар сарын 11-ний өдөр гарна

Холбоотой мэдээ

Бусад · 12 цаг
“Грийн Какуми” ХХК шинэ хүнсний үйлдвэрээ Cleanroom технологийн зарчимд тулгуурлан байгуулжээ

· 13 цаг
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Нийгэм · 13 цаг
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана

Бусад · 15 цаг
ОТ: Гүний уурхайн өргүүрийн ажиллагаа саатсан талаар тодруулга гаргалаа

Нийгэм · 15 цаг
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногийн хугацаанд 1959 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Нийгэм · 16 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!