Архангай аймгийн Цахир сумын засаг дарга О.Лхагвабаясгалан 2026.06.09-нд захирамж гаргаж, 2 шүтээнийг зорин очих мөргөлчдийг Содномдаржаа уул руу явган алхуулахаар шийдвэрлэлээ. Учир нь Содномдаржаа ууланд байрлах тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц, цорж, аграмба Р.Санжаажав нарын занданшуулсан шарилыг зорьж очих мөргөлчид олширчээ.
Мөргөлчид олон салаа зам үүсгэн, машины дугуйнд уулын хөрс эвдэрч, ургамал сүйдэн, амьтад дайжсан байна. Үүний улмаас экосистемийн тэнцвэр алдагдах эрсдэл үүссэн тул ийм арга хэмжээ авч буй аж. Тиймээс Содномдаржаа уул руу машинаар явахыг хориглож, хууль бусаар хүн тээвэрлэх явдлыг зогсоохоор болжээ. Мөргөлчид уулын бэлээс шүтээн хүртэл явган явах болж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!