3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Vienna Women's Series” тэмцээн Австрийн Вена хотод болж өндөрлөлөө. 12 орны шилдэг 12 баг оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Амазонс” өрсөлдөж хоёрдугаарт байр эзэлсэн. Энэ тоглолтын дараа FIBA 3x3-аас мэргэжлийн тэмцээний амжилтаар оноо олгож эрэмбэлдэг. Энэ жагсаалтыг “Улаанбаатар Амазонс” баг анх удаа тэргүүлээ. Энэ нь Монголын баг дэлхийн чансааг тэргүүлсэн анхны тохиолдол боллоо.

“Улаанбаатар Амазонс” баг он гарсаар “Chengdu”-д зургаа, “Manila”-д найм, “Shanghai”-д дөрөвдүгээр байрт орсон. Харин сүүлийн тэмцээн “Vienna”-д хоёрдугаар байр эзэлж чансааны 80 оноо авснаар нийт 220 оноогоор мэргэжлийн 36 багийг тэргүүлж эхэллээ. 



https://womensseries.fiba3x3.com/2026/standings