Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд соёлын салбарт нэгэн томоохон шинэчлэл хийгдлээ. Өнөөдрөөс эхлэн та музей үзэхдээ бэлэн мөнгө хайж, хариулт хүлээх шаардлагагүй боллоо. Юу өөрчлөгдсөн бэ?

Нийслэлийн 11, орон нутгийн 24 музей цахим төлбөр тооцооны нэгдсэн системд бүрэн хамрагдлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэл: Улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт санхүүжилт гаргалгүйгээр "Гэрэгэ системс" ХХК-тай хамтран цахим киоск төхөөрөмжүүдийг нэвтрүүлэв. 

Бүрэн ил тод байдал: Музейн салбарын орлого 2022 онд 3.1 тэрбум байсан бол 2025 онд 9.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Бэлэн мөнгөний урсгалыг халснаар энэхүү өсөн нэмэгдэж буй орлого, үйлчлүүлэгчдийн тоог үнэн зөв, бодитоор бүртгэж, санхүүгийн ил тод байдлыг хангах юм. Цаашид номын сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт ч энэхүү ухаалаг, иргэн төвтэй дэвшилтэт технологийн шилжилт үе шаттайгаар үргэлжлэх болно.