Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэгт оруулснаас болж худал, ташаа мэдээлэл өгч байгаа нь ил болж байна.
ЭМЯ-ы Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан гэх энэ хүн жилдээ 2–3 удаа ДЭМБ-ын зардлаар гадаад явдаг. Гэтэл ДЭМБ-ын судалгаа гэж танилцуулж байгаа материалуудыг нь харахаар ихэвчлэн 2017 оноос өмнөх хуучин тоо баримт, эсвэл жижиг хэмжээний их сургуулийн судалгаанууд байдаг. Янжуур тамхитай харьцуулсан судалгаа гэж танилцуулж байгаа материалууд нь ч эх сурвалж нь тодорхойгүй, зохиогчгүй, гарын үсэг, тамга тэмдэггүй файл байх нь олонтаа. Хамгийн ноцтой нь, ДЭМБ өнөөдрийг хүртэл янжуур тамхи болон цахилгаан тамхины эрсдэлийг шууд харьцуулсан өөрийн бие даасан томоохон судалгааг хийгээгүй байхад бусдын хийсэн жижиг хэмжээний судалгааг ДЭМБ-ын байр суурь мэтээр танилцуулж байна. Цэцэгсайхан гэдэг хүн цахилгаан тамхины үнийг 30,000 төгрөгөөс 120,000 төгрөг болгон өсгөх, харин янжуур тамхины үнийг 10,000 төгрөг орчим байлгах зохицуулалтыг зөвтгөх гэж оролдож байгаа нь эрүүл мэндийн бодлогоос илүүтэй янжуур тамхины ашиг сонирхлыг хамгаалж байгаа мэт харагдаж байна. ДЭМБ-ын судалгаа гэж нэрлээд жижиг их сургуулийн нэг судалгааг үзүүлж байгаа бол энэ нь ДЭМБ-ын албан ёсны судалгаа гэсэн үг биш. Тамхины хяналтын суурь конвенцын хүрээнд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц нотолгоо гаргах бол тусгайлсан шинжээчдийн баг томилогдож, олон улсын түвшний үнэлгээ хийгддэг. Гэтэл янжуур тамхи болон цахилгаан тамхины эрсдэлийг шууд харьцуулсан ийм хэмжээний ДЭМБ-ын албан ёсны үнэлгээ өнөөдрийг хүртэл гараагүй, 12 дахь жилдээ орж байна. Тиймээс "ДЭМБ ингэж хэлсэн", "ДЭМБ-ын судалгаа байна" гэсэн үгэнд бус, судалгааны эх сурвалж, аргачлал, чанар, нотолгооны түвшнийг шалгаж байж шийдвэр гаргах шаардлагатай байна. Монгол Улсын тамхины татварыг хөрш улсуудаас 2–3 дахин өндөр болгох, тамхинаас авдаг 300 гаруй тэрбум төгрөгийн татварын орлогын суурийг эрсдэлд оруулах бодлогыг гаднын байгууллагуудын нөлөөгөөр дэмжиж байгаа эсэх, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг холбогдох байгууллагууд шалгах нь зүйтэй. Олон нийтийн бодлогод оролцож буй хүмүүсийн хувьд ямар байгууллагаас санхүүжилт авдаг, ямар төслийн хүрээнд ажилладаг, ямар зардлаар гадаад томилолт, сургалт, уулзалтад оролцдог зэрэг мэдээлэл нь ил тод байх ёстой. Иймээс тухайн албан тушаалтан, шинжээч, зөвлөхүүдийн санхүүжилтийн эх үүсвэр, гадаад томилолт болон ашиг сонирхлын мэдүүлгийг нягтлан шалгаж, олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна.
Тамхины хяналтын бодлогын ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчил үйлчлээд байна уу?

Холбоотой мэдээ

Бусад · 3 цаг
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд

Улс төр · 3 цаг
Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

· 3 цаг
Д.Жавхланбаяр: Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг

Улс төр · 3 цаг
Монгол, Казахстан улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Бусад · 3 цаг
Европын 13 улсын 13 киног монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ

· 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!