Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд энэ сарын 19-21-ний өдрүүдэд усанд сэлэлтийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 7-12 насны 270 гаруй тамирчин оролцож, ур чадвар, хурд хүчээ сорьсон байна. Багийн дүнгээр 59 медаль хүртсэн Alpha баг тэргүүлж, 37 медальтай Говийн усчид баг дэд байр, 26 медальтай Хангарьд баг гутгаар байрт шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд усанд сэлэлтийн төрөл бүрд амжилт үзүүлдэг ах дүү тамирчид дахин аваргын амжилтаа бататгав. Ах Э.Энхтөгс оролцсон бүх төрөлдөө түрүүлж, нийт 13 алтан медалийн эзэн болсон бол дүү Э.Энх-Учрал мөн л амжилтаа ахиулж, 5 алт, 1 мөнгөн медаль хүртэн тэмцээнийг өндөрлүүллээ.
Ийнхүү авьяаслаг ах дүү хоёр өсвөрийн усанд сэлэлтийн төрлөөр дараалан амжилт гаргаж, ирээдүйн шилдэг тамирчдын нэг гэдгээ харууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!