Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн дүн гарч, Монгол Ардын Нам нийт 46 мандатын 26-д нь ялалт байгуулж, 56.5 хувийн үзүүлэлтээр тэргүүллээ. Тэр дундаа аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явагдсан 9 мандатын 9-д нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан нь энэ удаагийн сонгуулийн онцлох үр дүн байв.
Энэ ялалтыг зөвхөн орон нутгийн сонгуулийн ээлжит үр дүн гэж харахаас илүүтэйгээр Засгийн газрын сүүлийн саруудад хэрэгжүүлсэн бодлогын үнэлгээ гэж дүгнэж болохоор байна. Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн “Чөлөөлье” бодлогыг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг олон жилийн хүндрэл, чирэгдлийг бууруулах шийдвэрүүдийг шат дараатай гаргасан. Татварын орчны шинэчлэл, тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэх эхлэл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах арга хэмжээ, эмч, багш зэрэг төрийн албан хаагчдын цалин хөлсний ойлгомжгүй, төвөгтэй тогтолцоог шинэчлэх шийдвэрүүд нь олон нийтийн дэмжлэгийг авч чадсан юм. Улс төрийн хувьд хамгийн чухал үзүүлэлт нь эдгээр шийдвэрүүд зөвхөн яригдаад өнгөрөөгүй, бодит ажил болон хэрэгжиж эхэлсэн явдал байлаа. Иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлуудыг хөндсөн нь Засгийн газрын болон Ерөнхий сайдын хувийн рейтинг өсөхөд нөлөөлсөн гэж улс төр судлаачид үзэж байна. Нөхөн сонгуулийн үр дүнгээс харахад сонгогчид зөвхөн намын нэр хүндээс илүүтэйгээр бодлогын үр дүн, шинэчлэлийн хурд, шийдвэр гаргах чадварыг үнэлсэн дүр зураг ажиглагдаж байна. Аймгийн ИТХ-ын 9 мандатын 9-д нь ялалт байгуулсан нь орон нутагт ч мөн адил энэхүү үнэлгээ өндөр байгааг харууллаа. Мэдээж улс төрийн дэмжлэг тогтмол хадгалагддаг зүйл биш. Гэвч энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүн нэг зүйлийг тодорхой харууллаа. Иргэд өөрчлөлт, шинэчлэлийг хүлээж байгаа төдийгүй бодит үр дүн гарч эхэлсэн тохиолдолд дэмжлэгээ илэрхийлэхэд бэлэн байна. 2026 оны нөхөн сонгуулийн дүн бол Монгол Ардын Намын төдийгүй Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогод өгсөн эхний улс төрийн үнэлгээ байлаа гэж хэлэх үндэстэй юм.
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү?

Холбоотой мэдээ

Нийгэм · 2 цаг
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Улс төр · 3 цаг
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв

Эдийн засаг · 3 цаг
"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь бизнесийн боломж ба хэтийн төлөв" олон улсын семинар боллоо

Нийгэм · 3 цаг
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

Нийгэм · 4 цаг
Шүлхийн голомттой аймгуудаас мах, сүүн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулав

· 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!