Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Италийн Худалдааг дэмжих агентлаг (ITA), Италийн нэхмэлийн машин үйлдвэрлэгчдийн холбоо (ACIMIT), Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулж буй “Италийн нэхмэлийн техник технологийн семинар болон B2B уулзалт”-ыг нээж үг хэлэв.
Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээлтийн үгэндээ Монгол-Италийн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад хөнгөн үйлдвэр, тэр дундаа ноос, ноолуур, нэхмэлийн салбарын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, энэ чиглэлд хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл голлох үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшлийг идэвхтэй дэмжиж ажиллаж байгааг онцолж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн “Чөлөөлье” бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэр, ноос, ноолуурын салбарт шинэ боломжууд нээгдэж байгааг дурдав.
Энэхүү арга хэмжээ нь Монгол, Италийн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид холбоо тогтоох, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн шийдэл, инновац болон хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож, бодит түншлэлийг бүрдүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!