Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч, эвдэн сүйтгэсэн байна.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнө тус сумын Эгийн Бүрхийн төгөл гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч, эд хөрөнгөд хохирол учруулсан тухай мэдээлэл иржээ.
Үүнтэй холбогдуулан Батширээт сумын ЗДТГ-аас иргэд, малчид болон хадлангийн бригадын ажилтнуудад сонор сэрэмжтэй байж, өөрсдийн аюулгүй байдал болон эд хөрөнгөө хамгаалахыг анхаарууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!