Өнөөдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болголоо.
Иргэд өвчтөний карт болон эмнэлгийн үзлэг, үйлчилгээний цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөх юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлэхдээ, цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллана гэв.
Ингэснээр эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн зогсоолын төлбөртэй холбоотой хүндрэл, чирэгдлийг бууруулах боломж бүрдэх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!