Хүрээ цам-Даншиг наадам зургаадугаар сарын 27, 28 буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт Хүй долоон худагт болно. Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар Хүрээ цам-Даншиг наадам зургаадугаар сарын 27-ны 10:00 цагт эхэлнэ.

Хүй долоон худагт хоёр өдөр бөхийн барилдаан, сур, харваа, сээр цохих, лам нарын балин тосон урлалын тэмцээн болж, үндэсний үйлдвэрлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх хөтөлбөртэй байна.