Дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа бог малыг дархлаажуулах ажил энэ дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Энэ хүрээнд СХД-т шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Уг дархлаажуулалтад 32000 толгой бог малыг хамруулахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 19000 толгой малыг хамруулж дархлаажуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.