Баянгол дүүрэгт 2026 онд 3 багц ажлын хүрээнд 20 орчим км дугуйн болон явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Багц-1 буюу 9, 10, 21, 22, 23, 11-р хороо гээд гэр хорооллын 6 хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөнтэй дугуйн болон явган хүний зам тавихаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

БАГЦ-2 ажлын хүрээнд:

  • 7, 31-р хороо, Говь сауны доош Дилав Хутагт Жамсранжавын гудамж хүртэл,

  • 4-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж дагуу,

  • 25, 28, 29-р хороо Гурвалжингийн гүүр,

  • 5, 30-р хороо, “Доктор” авто засвараас Энхтайваны өргөн чөлөө туслах зам хүртэл,

  • 19-р хороо, Хүүхдийн сувиллын урд талд,

  • 2, 3-р хороо, Үндсэн хуулийн гудамж дагуу дугуйн болон явган хүний зам тус тус тавина.