Тэртээ алсыг шүргэх бараан саарал үүл 

Тэнгэрийн заагд орших манан цагаан үүл…


Аз жаргал гэдэг холын зүйл бус тэртээ алсын тэнгэр ширтэн хөвөн цагаан үүлсийг ажиглах тэр агшин ч байж болно. Учир нь уулсын цаагуур үүл хөвөхдөө бидний сэтгэлд хөөр баярыг дагуулан ирнэ.

Тэнгэрийн уудамд хөвөх зөөлөн цагаан үүлсийг харахад хүний сэтгэл өөрийн эрхгүй тайвширч, баяр баясал төрнө. Хөвөн мэт зөөлөн, цагаан өнгөөрөө тэд байгалийн хамгийн үзэсгэлэнтэй зураг мэт санагдана.

Үүл ширтэн янз бүрийн дүрс төсөөлдөг бидний бага нас. Заримдаа хөвөн үүл нь элдэв хөөрхөн амьтан шиг, заримдаа үлгэрийн ордон шиг харагдаж, бидний төсөөллийн ертөнцийн үүд хаалга байсан юм уу гэлтэй. Тэр мөчүүдэд энгийн нэгэн тэнгэр хүртэл бяцхан хүмүүний нүдэнд баярын уур амьсгал төрүүлнэ. 

Хөвөн үүл бол шинэ өдрийн найдвар, сайхан мөчүүдийн илэрхийлэл юм. Нарны гэрэлд алтран туяарах үүлс хүмүүсийн сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлж, амьдралын жижигхэн баярт мөч агшин зуурын байгалийн үзэсгэлэнг сануулна.