Өнгөрсөн хугацаанд өрнөж өнгөрсөн бүхий л хичээл зүтгэл ирээдүйд сайхан үр жимс болон эргэн ирнэ. 

Хүмүүний сэтгэл дотор бодож байгаагаасаа ч илүү их хүч, тэвчээр, боломж уудам орон зай бий. Хэн нэгний итгэл найдвар болж, хэн нэгний амьдралд гэрэл нэмэх чадал бүгдэд байгаа гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Зөвхөн өөрийнхөө төлөө бус, хайртай хүмүүсийнхээ инээмсэглэл, ойр дотнын хүмүүсийнхээ аз жаргалын төлөө, сайн сайхан зүйл үлдээхийн төлөө амьдралдаа утга учрыг бүтээж явах нь амьдралын эргэх хүрд өөрөөр хэлбэл “арга билэг”.

Амьдралын зам үргэлж дардан байдаггүй ч чи туулсан бүхнээрээ улам хүчирхэг оршино. Бүү зогс, бүү шантар. Өөрийнхөө мөрөөдөлд итгэж, инээмсэглэл, итгэл зоригоо алдалгүй урагшаа тэмүүл.

Өөртөө таларх, гагцхүү бас өчигдөр, өнөөдөр, маргаашд таларх.