Сүүлийн өдрүүдэд нэр бүхий цахим хуудас болон нийгмийн сүлжээний платформуудаар “Шивээ Овоо” Хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг санаатайгаар тарааж, олон нийтийн ойлголтыг төөрөгдүүлэх оролдлого тархсантай холбоотойгоор мэдэгдэл гаргаж байна.
Тус мэдээлэлд дурдсан цалин хөлсний хэмжээ нь үнэн бодит мэдээлэл биш бөгөөд байгууллагын дотоод баримт бичиг, хөдөлмөрийн гэрээ болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бодит нөхцөл байдлыг гуйвуулсан агуулгатай байна.
Тус компани нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, засаглалын зарчимд нийцүүлэн цалин хөлс, урамшууллын бодлогоо хэрэгжүүлдэг бөгөөд удирдах албан тушаалтны цалин хөлс нь эрх бүхий байгууллагаас баталсан журам, шийдвэрийн хүрээнд тогтоогддог болно.
Иймд иргэд, олон нийт харилцагчид та бүхнийг баталгаагүй мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийхгүй байх, мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авахыг хүсье.
Бид үнэн мэдээлэлд тулгуурлан хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүс, хамтран ажиллагч талуудыг ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.
“Шивээ Овоо“ ХК
2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!