Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өглөө. Энэ жил 800 оноо авсан шалгуулагчдын тоо өмнөх оноос өссөн байна.
Элсэлтийн шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулсан бөгөөд 800 оноо авсан сурагчдын тоо хичээл тус бүрээр:
- Математик – 43
- Монгол хэл – 24
- Нийгэм судлал – 47
- Англи хэл – 36
- Орос хэл – 5
- Газар зүй – 2
- Физик – 14
- Биологи – 10
- Хими – 10
- Түүх – 2 байна.
Мөн олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлт гаргасан сурагчдын 70 орчим хувь нь улсын сургуулийн сурагчид байсан талаар мэдээлэв.
Элсэлтийн шалгалтын 10 хичээлийн сэдэв даалгавар болон зөв хариуг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулна.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат хэлэхдээ, 2026 оны элсэлтийн шалгалтын үеэр гар утастай орсон 22 шалгуулагчийн дүн, оноог хүчингүй болгосон байна. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хоёр дахь шалгалтыг 12 дугаар сард авах юм. Ингэснээр сурагчид оноогоо ахиулах, их дээд сургуульд элсэх боломжоо нэмэгдүүлэх боломжтой аж.
2026 оны 6 дугаар сарын 25–28-нд улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ эхлүүлжээ. Өчигдрийн байдлаар Анагаахын үндэсний их сургуулийн бүртгэл хаагдсан байна. Харин зарим сургуулиуд өнөө, маргааш ур чадварын шалгалтаа авч, үүний дараа бусад сургуулиудын элсэлтийн бүртгэл үргэлжлэх юм.
Цаашид элсэлтийн босго оноог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх жил 490, дараагийн жил 500 болгон үе шаттай өсгөх аж. Мөн SAT олон улсын шалгалтыг элсэлтийн шалгалттай зэрэгцүүлэн зохион байгуулж, сурагчдад илүү олон сонголт олгохоор ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!