2026 оны долоодугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд нийт долоон ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд дөрөв, Матад суманд нэг, Баянтүмэн суманд нэг, Хөвсгөл аймгийн Тариалан суманд нэг түймэр гарчээ.
Бүртгэгдсэн түймрүүдээс Дорнод аймгийн Халхгол болон Баянтүмэн суманд гарсан нийт гурван түймрийг бүрэн унтраасан байна. Мөн Халхгол сумын “Адаг дулаан” гэх газарт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ.
Одоогоор Дорнод аймгийн Матад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад гарсан нийт гурван ой, хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!