Зэвсэгт хүчний Жанжин штабаас гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр гарсан осол болон осолд өртсөн хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг дахь Таван толгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр ашиглаж байсан Toyota Harrier маркийн автомашин хугацаат цэргийн хоёр алба хаагчийг мөргөсний улмаас тэд хүнд болон хөнгөн гэмтэл авсан юм.
ЗХЖШ-аас ослын шалтгаан, нөхцөл байдалтай холбоотойгоор шалгалт явуулж, хариуцлага алдсан нийт найман албан хаагчид сахилгын шийтгэл, тэр дундаа “ажлаас чөлөөлөх” хүртэлх арга хэмжээ авсан талаар мэдээллээ.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр: Хугацаат цэргийн алба хаагчдын эрх, нөхцөлийн талаар тайлбарлахдаа, тэд гар утас ашиглах боломжтой бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, жолооны сургалтад хамрагдах боломжтой. Мөн хүсэлт гаргасан тохиолдолд шалгалтад бэлтгэхээр чөлөө олгодог гэв.
Харин Цэргийн төв эмнэлгийн дарга, дэд хурандаа Д.Нямдоржийн мэдээлснээр, осолд өртсөн нэг цэргийн элэг няцарсан тул мэс засал хийжээ. Тэрбээр “Элэг нь нөхөн төлжих чадвартай эрхтэн. Одоогоор биеийн байдал нь сайжирч, эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байна” хэмээн мэдээлсэн байна.








Элэг нэг л гэмтсэн бол цоо эрүүл байж үүргээ гүйцэтгэх чадварөа бүрэн биш чиг гэсэн алдаж байгаа юм . Энэ бол аажим алгуур зовж үхнэ гэсэн үг !!! Яадаг муу новш вэ !!! Ийм юмнууд цэрэг армид байгаа учраас л цэрэг яргалуулж үхэх хэрэг тасрахгүй байгаа юм .