2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн орчимд Замын-Үүд–Эрээн боомтоор БНХАУ-ын хилээр нэвтрэхээр зорчиж явсан Монгол Улсын хоёр иргэн тээшиндээ 12.4 кг жинтэй, нийт 12 ширхэг баавгайн тавхай хууль бусаар авч явсныг Хятадын гаалийн албан хаагчид илрүүлжээ.
Уг хэрэг илэрсний дараа эд мөрийн баримтыг хураан авч, холбогдох хууль, журмын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар Өвөр Монголын олон нийтийн мэдээллийн сувгуудаар мэдээлсэн байна.
Баавгай нь олон улсад хамгаалагдсан зэрлэг амьтдын тоонд багтдаг бөгөөд түүний эд эрхтнийг хууль бусаар хил дамнуулан тээвэрлэх, худалдаалах нь олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогддог.
Хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!