Цагдаагийн байгууллагад 2026 оны долоодугаар сарын 1-ний өдөр “Наадмын тасалбар авах гэж залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан мэдээллээр иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зарын дагуу холбогдож, зургаан ширхэг тасалбар худалдан авахаар 2.2 сая төгрөг шилжүүлсэн байна. Гэвч мөнгөө шилжүүлсний дараа тасалбараа авч чадаагүй бөгөөд залилангийн хохирогч болжээ.
Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбоотойгоор иргэдийн тасалбар худалдан авах эрэлтийг ашигласан цахим залилангийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа.
Иймд иргэдийг баталгаагүй цахим хаяг, хувь хүнээс тасалбар худалдан авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс зайлсхийх, худалдагчийн мэдээллийг сайтар нягталж, найдвартай эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.
Мөн сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон тохиолдолд холбогдох нотлох баримтыг хадгалан, цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!