Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчмын Туул голд хүн живсэн тухай дуудлага долоодугаар сарын 2-ны өдрийн 19:58 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллан, очиход 23 настай эрэгтэй “Т” нь Туул голд сэлж байхдаа живсэн байжээ.
Аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж, иргэний цогцсыг анх усанд орсон газраас 160 орчим метрийн зайд, голын урд эргээс олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Иргэдийг гол, мөрөн, нуурын усанд сэлэхдээ аюулгүй байдлаа хангаж, зөвшөөрөгдсөн бүсэд усанд орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!