Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагджээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор унаач хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа уралдааны замд гаргахгүй байх зохицуулалтыг мөрдөн ажиллах юм.

Энэхүү зохицуулалт нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.5.6-д заасантай нийцэж байгаа бөгөөд уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахыг хориглосон байдаг.

2026 оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан долоодугаар сарын 10-ны 07:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхлэхээр хөтөлбөрт тусгажээ.