Сэлбэ голын дагуу байрлах 50 га талбайд байгуулсан хиймэл нуурт иргэдийг сэлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Тус хиймэл нуур нь 8 метрийн гүнтэй бөгөөд сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо, хур тунадасны улмаас усны түвшин нэмэгдэж, живж осолдох эрсдэл өндөр байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагчид сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг нуурын орчимд хараа хяналтгүй зорчуулахгүй байх, хиймэл нуурт сэлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн иргэдийг хувийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөлөө.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!