Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж, иргэдэд 139 чиглэлд 959 автобусаар үйлчлэхээр болжээ.
Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн талын болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос зорчино. Тус чиглэлийн автобусууд замын дагуух бүх зогсоолд үйлчлэх юм.
Мөн долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах баяр наадмын үеэр Дүнжингарав болон Мишээл Сити зогсоолоос БЭ:1, БЭ:2 богино эргэлтийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эдгээр зогсоолоор бусад чиглэлийн автобусууд мөн зорчих тул иргэд богино эргэлтийн автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэх боломжтой.
Хүй долоон худаг чиглэлд авто зогсоол болон Давааны зөрлөгөөс богино эргэлтийн автобус үйлчилж, наадамчин олонд үнэ төлбөргүй тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.
Нийслэлийн нийтийн тээврийн байгууллагаас баярын өдрүүдэд иргэдийг нийтийн тээврээр зорчихыг зөвлөж байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!