Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан сэрэмжлүүлгээр:
- 7-р сарын 10-нд Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нутгаар,
- 7-р сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар,
- 7-р сарын 11-нд Сэлэнгэ аймгийн зүүн хэсэг болон Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орох төлөвтэй байна.
Иймд иргэдийг үер, усны аюулаас сэрэмжилж, гол мөрөн, сайр жалгын ойролцоо зорчихгүй байх, аялал амралтаа төлөвлөхдөө цаг агаарын мэдээг тогтмол авч, Онцгой байдлын байгууллагын сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!