Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд Үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдах хоёр дахь тохиолдол энэ жил тохиож байна.
2026 оны Үндэсний их баяр наадам нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд болж буй сүүлчийн наадам бөгөөд Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан 1024 бөх зодоглохоор болжээ.
Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2021 онд цар тахлын улмаас наадам зохион байгуулагдаагүй. Харин 2022 онд нөхөн тэмдэглэлт баяр болон тэгш ойн наадмыг зохион байгуулсан юм.
У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд болсон наадмуудаар 2022 онд 22, 2023 онд зургаа, 2024 онд 10, 2025 онд таван шинэ улсын цолтон төрсөн байна. Мөн энэ хугацаанд нэг дархан аварга, нэг улсын аварга, гурван улсын арслан цолтон тодорч, нийт 43 бөхөд улсын цол хүртээжээ.
Монгол Улсад 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсанаас хойш Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын баяр наадамд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдэд улсын цол олгож ирсэн уламжлалтай.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!