Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 2026 оны долдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай тэргүүтэй бөхчүүд зодоглоно.

Нэгийн давааны дараа улсын цолтой 134 бөх хоёрын даваанд шалгарсан байна. Үүнд хоёр дархан аварга, гурван улсын аварга, долоон улсын арслан, таван улсын гарди, 16 улсын заан, 25 улсын харцага, 70 улсын начин багтаж байна.

Мөн аймаг, цэргийн болон сумын цолтой бөхчүүдээс аймгийн арслан 162, цэргийн арслан гурав, аймгийн заан 50, цэргийн заан нэг, аймгийн харцага 17, аймгийн начин 104, цэргийн начин гурав, сумын заан 36, сумын начин цолтой хоёр бөх нэгийн давааг амжилттай давжээ. Үүнээс гадна цолгүй гурван залуу бөх хоёрын даваанд шалгарсан байна.

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 2026 оны долдугаар сарын 11-ний өдрийн 13:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.