Улсын онцгой комиссын даргын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Булган аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Ажлын хэсэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагын төлөөлөл ажилласан байна. 

Хяналт шалгалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын 2026 оны 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд зохион байгуулжээ.

Шалгалтын хүрээнд:

  • байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт;
  • байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт;
  • ус ашиглалт, усны нөөцийн зохистой хэрэглээ;
  • химийн бодисын хадгалалт, ашиглалт, бүртгэл;
  • аюултай хог хаягдлын менежмент;
  • уурхай болон хайгуулын талбайн нөхөн сэргээлт;
  • хайгуулын цооногийн нөхөн сэргээлт;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага;
  • ашигт малтмалын сорьц авах, хадгалах үйл ажиллагаа;
  • хэмжилзүйн хяналт зэрэг уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгалаа.

Ийнхүү холбогдох байгууллагууд хамтран хяналт шалгалт зохион байгуулж, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн хууль тогтоомж, стандарт, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг шалган ажиллав.