Мьянмарын Рахин мужийн Кьяуктау хотын зах болон ойролцоох гүүрэнд есдүгээр сарын 28-нд цэргийн онгоц агаарын цохилт өгсний улмаас 49 хүн амиа алдаж, 58 хүн шархадсан байна. Хохирогчдын дунд захын худалдаачид, худалдан авагчид болон тухайн замаар зорчиж явсан иргэд байсан гэж мэдээлжээ. Халдлага үд дундын үеэр болсон байна.
Кьяуктау хот нь угсаатны зэвсэгт бүлэглэл болох Аракан армийн хяналтад байдаг бүс нутагт оршдог. Агаарын цохилт уг хотын зах болон ойролцоох гүүрийг онилсон гэх мэдээлэл байна. Анхны мэдээллээр халдлагын улмаас 33 хүн амиа алдаж, 36 хүн шархадсан гэж мэдээлж байсан ч эмнэлгийн болон орон нутгийн эх сурвалжуудаас ирсэн мэдээллээр хохирогчдын тоо нэмэгдэж, одоогоор 49 хүн нас барж, 58 хүн шархадсан гэх мэдээлэл байна.
Мьянмарын цэргийн тал уг агаарын цохилт болон хүний амь нас хохирсон талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Associated Press, Reuters








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!