Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүний зэрэгцээ өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна. 

Иймд иргэд, жолооч Та бүхэн зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа сонгож, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг уриалж байна.