Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубов.
Тулаан АНУ-ын Техас мужид мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 58.976 кг (130 паунд) жинд болох юм.
WBC холбооны тухайн жингийн чансаанд Мухаммадхужа Якубов долоодугаар байрт эрэмбэлэгддэг бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар эхний 10-т багтжээ. Мөн чансааны эхний 10-т багтаж буй хоёр тамирчин энэ удаа рингэнд хүч үзэх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!