Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдлээ. Тэрээр "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.
Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХҮНДЭЭ ОЙР, ХҮНИЙГ ТӨВ БОЛГОЖ ажиллав.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!