Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ЭМДЕГ-тай гэрээ бүхий Орхон сумын Эрүүл мэндийн төв, “Аминхолбоо” өрхийн эрүүл мэндийн төв, Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад нэхэмжлэлийн хяналтаар илэрсэн зөрчил, дутагдал болон цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Мөн даатгуулагч-иргэдээс авах сэтгэл ханамжийн судалгаанд иргэдийг идэвхтэй хамруулах, судалгааны үр дүнг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ашиглахын ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Баянхонгор аймагт нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-т зориулан 09 дүгээр сарын 17-ны өдөр Баганат талбайд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
Хэнтий аймагт иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг танилцууллаа
цахим үйлчилгээг танилцууллаа.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!