Өнөөдөр /2019.09.18/ 16:00 цагийн үед Хан-Уул дүүргийн Зайсан толгойн ойролцоо ноцтой осол гарчээ. Land cruiser маркын автомашин  замын хашлага давж, байгууллагын хашлага мөргөсөн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус машины жолоочийн зүрх гэнэт зогссоны улмаас жолоодлого алдаж, ийм осол гарчээ. Одоогоор ослын газарт яаралтай түргэн тусламжийн эмч нар очоод байгаа аж.