АНУ-ын харьяат 40 настай уулчин энэ сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч сураггүй болсон юм. Тэгвэл тус иргэнийг одоо хүртэл олоогүй байна. Энэ талаарх мэдээллийг анх Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч нэг автомашинтай Алтай Таванбогд уулыг зорьж, есдүгээр сарын 23-наас “Хоног толгой” гэх газраас “Вест кэмп” хүртэл 12 км газарт явганаар эрэн хайх ажиллагааг хийж байна.
Алга болсон АНУ-ын иргэнийг олоогүй байна
Холбоотой мэдээ
· 11 цаг
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026 болно
Эдийн засаг · 11 цаг
“Бодь Даатгал” ХК Даатгагчийн баталгааг цахимаар хялбар авах боломжийг бүрдүүллээ
Эдийн засаг · 11 цаг
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
Эдийн засаг · 12 цаг
ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сарын хилийн боомтуудын түр хаах хуваарь
· 14 цаг
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
Эдийн засаг · 14 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!