"Шангри-Ла" зочид буудлын үйлчлэгч тус буудалд байрласан гадаад иргэний 270 ам.долларыг хулгайлсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал өчигдөр 19.49 цагийн орчимд "Шангри-Ла" зочид буудлын үйлчлэгч БГД-ийн зургадугаар хороонд оршин суух хаягтай 46 настай А гэгч нь тус буудалд байрлаж байсан Соломон улсын иргэн 45 настай эмэгтэйн 270 ам.долларыг хулгайлсан байна.

 

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.