Нийслэлийн нийтийн тээврийн автобусны үнэд өөрчлөлт оржээ. Хэд хоногийн өмнө “Улаанбаатар смарт карт” ХХК-иас дамжин суух үнийн тарифт өөрчлөлт орсон талаар мэдэгдэж байсан бол энэ удаа хот доторх чиглэлд нийтийн тээврийн автобусны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн сайтуудад гарчээ. Тодруулбал хот дотор нэг талдаа зорчигч 500 төгрөг төлдөг байсан бол 100 төгрөгөөр нэмэгдэж 600 төгрөг болсон гэх. Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компаниас тодруулахад зорчигч тээврийн үнэд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Харин холын чиглэлийн автобуснууд болох “Шарга Морьт”, “Налайх”, Зуслангийн чиглэлүүдийн автобусанд дамжиж суухад чиглэлээсээ хамаарч 600, 700, 800, 900 төгрөг төлдөг" болсон гэлээ.
Нийтийн тээврийн үнэ 600 төгрөг болж нэмэгдээгүй
Холбоотой мэдээ
· 12 цаг
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026 болно
Эдийн засаг · 13 цаг
“Бодь Даатгал” ХК Даатгагчийн баталгааг цахимаар хялбар авах боломжийг бүрдүүллээ
Эдийн засаг · 13 цаг
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
Эдийн засаг · 13 цаг
ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сарын хилийн боомтуудын түр хаах хуваарь
· 16 цаг
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
Эдийн засаг · 16 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!